ОХУ-ын эмч нар Валиевагаас илэрсэн эм тамирчинд ямар ч ашиггүй гэж дүгнэжээ

2022-06-07 847 0

ОХУ-ын эмч, судлаачдын баг уран гулгагч Камила Валиевагийн 2019 оны арванхоёрдугаар сард өгсөн дээжээс  илэрч, “Бээжин 2020” олимпын гол сенсаацын нэгийг үүсгэсэн триметазидин хэмээх эмийг судлаад спортын ямар ч ач холбогдол байхгүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэд судалгааныхаа үр дүнг хэвлэлд гаргаж, олон нийтэд танилцуулсан байна.

Эмч судлаачдын багт ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн эмч асан Эдуард Безуглов, Оросын олимпийн багийн эмч Андрей Жолинский, ЦСКА хөлбөмбөгийн биеийн тамирын дасгалжуулагч Райланд Морганс, Эмчилгээ, эмнэлзүйн эм зүй, яаралтай тусламжийн тэнхимийн дэд профессор нар багтсан байна.

Судалгааны үр дүн:

• TMZ нь эрүүл хүмүүсийн бие бялдрын түвшин, тамирчдын гүйцэтгэлийг сайжруулж, дасгалын дараах сэргэлтийг хурдасгадаг гэсэн нотолгоо байхгүй.

• TMZ-ийг ДДЭА-аас хориглосон эмийн жагсаалтад оруулахаас өмнө ч хэрэглээ нь маш хязгаарлагдмал байсан.  

• Энэхүү эмийг хэрэглэсэн хэргээр 18-аас доош насны тамирчдыг шалгаж байсан кэйс байхгүй.

• TMZ-ийг хэрэглэснээр харин ч хөдөлгөөний зохицуулалт, баримжаа, гүйцэтгэлийн нарийвчлал таван хувиар алдагдах магадлалтай.

Оросууд ямартай ч өөрсдөө судлаад ийм дүгнэлт гаргасан байна. Харин олон улсад Камила Валиевагийн допинг хэрэглэсэн асуудлыг шалгах ажиллагаа ирэх наймдугаар сарын 8-нд дуусах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22