Үндэсний их баяр наадмаар ЕС ХОНОГ амарна

2022-06-07 919 0

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар нийт ес хоног амарна. Наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар ажилдаа орсон билээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2022 оны долдугаар сарын 11-н даваа гаригт таарч байгаа. Ингэснээр долдугаар сарын 9-ний бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоногийн амралт үргэлжлэхээр байна.

Манай улсад тархаад байсан коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 2020, 2021 онд Үндэсний их баяр наадмаа цахимаар зохион байгуулсан юм.

Дашрамд, цахимаар тэмдэглэсэн 2020 онд 2.8 тэрбум төгрөг, 2021 онд 2.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин энэ жилийн наадмын төсөв батлагдаагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10