АНУ Монголыг цар тахлын эрсдэлтэй улсын тоонд оруулжээ

2022-05-25 533 0

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс аялагч, жуулчдад зориулан гаргадаг цар тахлын эрсдэл бүхий улсуудын жагсаалтад манай улс бичигджээ. Тус байгууллагаас улсуудыг эрсдлийн түвшингээр нь дөрөв ангилдаг. Манай улс өмнө нь нэгдүгээр түвшин буюу эрсдэл багатай улсад тооцогдож байсан бол өчигдрөөс хоёрдугаар түвшин /Level II/ рүү ахижээ. Энэ ангилалд өчигдөр Ямайка, Кувейт, Монгол улсууд нэмэгдсэн бөгөөд Кувейт гуравдугаар түвшнээс бууж ирсэн бол Ямайка, Монгол Улс нэгдүгээр түвшингээс ахиж орж иржээ. 100 000 хүн ам тутамд 50-100 тохиолдол бүртгэгдэж буй улсуудыг энэ ангилалд хамруулдаг аж.

Ангилал тус бүрт ямар улс байгаа талаарх мэдээллийг одоо хүргэе.

Дөрөвдүгээр ангилал /Маш өндөр эрсдэлтэй/

  • Белиз
  • Багамын арлууд
  • Монтсеррат
  • Эсватини
  • Сен Винсент Гренада

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв улсуудын эрсдлийг тооцоолох аргачлалаа өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэчилсэн бөгөөд түүнээс хойш дөрөвдүгээр түвшинд бичигдсэн улс гараагүй байсан юм. Харин өчигдрийн шинэчлэлээр дээрх таван улс нэмэгджээ.

Гуравдугаар ангилал /Өндөр эрсдэлтэй/

Энэ ангилалд сүүлийн 28 хоногийн турш өдөрт 100 000 хүн амд 100-гаас дээш тохиолдол бүртгэгдэж байсан улсуудыг хамруулжээ. Энэ ангилалд аялал жуулчлалын гол бүс нутаг болох Европын ихэнх улс бичигдсэн байна. Тухайлбал,   

• Франц

• Герман

• Грек

• Ирланд

• Итали

• Нидерланд

• Португал

• Испани

• Их Британи

Европоор зогсохгүй Бразил, Канад, БНСУ, Тайланд зэрэг аялал жуулчлалаараа толгой цохидог улсууд энэ ангилалд багтжээ.

Хоёрдугаар ангилал /Эрсдэлтэй/

Сүүлийн 28 хоногийн турш өдөрт 100 000 хүн ам тутамд 50-100 тохиолдол илэрч байсан улсуудыг хамруулжээ. Дээр хэлсэнчлэн, энэ ангилалд гурван улс шинээр нэмэгдсэний нэг нь манай улс байна.

Нэгдүгээр ангилал /Эрсдэл бага/

Сүүлийн 28 хоногийн турш өдөрт 100 000 хүн ам тутамд 49-өөс бага тохиолдол бүртгэгдэж байсан улсуудыг хамруулна. Энэ ангилалд 55 улс бичигдэж байгаа аж.

Мөн “Тодорхойгүй” гэсэн ангилал бий бөгөөд тэнд дайн байлдаантай, эс бөгөөс аюулын түвшин тодорхойгүй улс орнууд хамаарна. Саяны шинэчлэлээр энэ ангилалд ганц Мавритани улс нэмэгдсэн байна. Францын Полинези, Азорын арлууд, Камбож, Танзани зэрэг улс энэ ангилалд одоогоор бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19