Хүн мөргөж хөнөөсөн хуц гурван жилийн ял авчээ

2022-05-25 888 0

Өмнөд Суданы Румбек хотод хуц хүн мөргөж хөнөөсөн хэргээр ял авсан тухай LADBible мэдээлжээ.

Тус хуцыг 45 настай Адье Чапингид халдсан даруйд нь баривчилжээ. Мөргүүлсэн эмэгтэй шархаа даалгүй нас барсан аж. Талийгаач хонины эзний хөрш байсан байна.

Хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. “Эзэн нь гэм буруугүй, хуц гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг шийтгэх ёстой” гэж хошууч Елиа Мабор хэлжээ.

Одоо уг хуц гурван жил торны цаана суух бөгөөд эзэд нь талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр болгож таван үнээ өгөх ёстой болжээ.

Хуцыг шоронгоос суллагдсаны дараа орон нутгийн хуулийн дагуу мөн зарах гэнэ. Амьтны эзэд шүүхийн шийдвэрийн талаар тайлбар хийгээгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22