НҮБ болон Олон улсын байгууллагад ажилласан хүнийг төрийн албанд ажиллуулахыг дэмжихгүй

2022-05-23 658 0

УИХ дахь МАН-ын бүлгээс хурлаасаа гаргасан шийдвэрийн талаар ээлжит мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар өнөөдөр гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Хоёрдугаарт, төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д хэлэлцэх эсэхийг нь шийдэх гээд явж байгаа. МАН-ын бүлэг завсарлага авсан. Өнөөдрийн өргөн барьсан хуулийн хүрээнд нь гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай. Хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ, гэхдээ ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн.

Төрийн албаны тухай хуулийн төслийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн хоёр заалт дээр онцгой анхаарч ажиллаж байна. Шалгалт өгөөгүй иргэнийг гэрээгээр авч ажиллуулж болно гэсэн заалтыг шүүмжилж ирсэн.

Дараагийн нэг заалт бол НҮБ болон олон улсын байгууллагад ажиллаж байсан хүнийг гэрээгээр авч ажиллуулах тухай. Энэ хоёр заалтыг ерөнхийд нь гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Бүлэг дээр ярилцаад ажлын хэсэг гаргахаар тогтсон байгаа. Энэ хуулийг зарчмын хувьд дэмжинэ, гэхдээ нэг жилийн хугацаанд төрийн албанд орж самрах үйлдлийг гаргуулж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн. Одоогоор хуулийн төсөл өргөн бариагүй учраас эцэслэн  шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2008 онд орсон нэмэлт өөрчлөлт, журмын дагуу л явна.

Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан 2015 оны хувьчлалын тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал. Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох тухай. Үүнийг мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, цаашид тогтоолд тодорхой заалтуудыг оруулах хэрэгтэй гэж үзсэн. Өнөөдөр Төрийн албаны тухай хуультай холбоотой хоёр хуулийн төсөл УИХ дээр байгаа. Өргөн барьсан хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлд тусгасан. Одоогийн мөрдөж байгаа Төрийн албан хаагчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар түшмэлүүдийн шаардлагыг бууруулсан заалт орж ирсэн. Энэ дээр өөр, өөр саналтай гишүүд бий. Гэхдээ хуулийн дагуу хэлэлцээд явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25

Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаачид задлан

2024-11-25

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22