“Аравдугаар ангийн сурагч зүрхний импактаар нас барсан нь биеийн тамирын хичээл, масктай холбоогүй”

2022-05-23 981 0

Амны хаалттай биеийн тамирын хичээлд орсон сурагч нас барсан гэх асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Буянтогтох:

Хоёр тусдаа хүүхдийн асуудал байгаа. Нийслэлийн нэр бүхий нэг сургуульд хүүхэд бэртэж гэмтсэн хэрэг гарсан. Сурагч амны хаалттай биеийн тамирын хичээл дээр ухаан алдсан мэдээлэл байхгүй. Харин зургаадугаар ангийн нэгэн сурагч биеийн тамирын хичээлд орох гэж байгаад, хичээлийн бэлтгэл зааварчилгаа өгч байх үед бэртэж гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тус сургуулийн гаднах камерт бичсэнийг харахад хүүхэд гаднын нөлөөнөөс болж бэртээгүй нь, мөн амны хаалттай байгаагүй нь мэдэгдсэн. Хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа. Тухайн хүүхэд цус багадалттай, бие муутай хүүхэд байсан.

Мөн тавдугаар сарын 13-ны өдөр аравдугаар ангийн сурагч хичээлээсээ тарж ирээд, зүрхний импактаар гэртээ нас барсан тохиолдол гарсан. Тухайн тохиолдол нь биеийн тамирын хичээл, масктай холбоогүй. Сургуулиуд заавал маск зүүх шаардлагыг тавихаа больсон.

Тухайн өдөр биеийн тамирын хичээлд орсон, эсхүл хичээл дээрээ маск зүүсэн эсэх мэдээлэл байхгүй байна. Маск зүүж хичээлдээ орсон гэх мэдээлэл нотлогдохгүй байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02