Г.Занданшатар: Ард түмэнд таалагдаж, алга ташуулж байвал маргаашийн хувь заяа хамаагүй гэж өр тавьдгаа болъё

2022-05-19 1070 0

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Өнөөдөр нийгмийн сүлжээнд лайк даруулж, сайхнаар магтуулахдаа биш ирээдүй хойч үедээ эх орноо бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөхийн тулд, тэдэнд хараалгахгүйн тулд өрийн удирдлагын бодлого, төсвийн алдагдлыг бодлого, мөнгө зээлийн бодлогоо уялдуулах шаардлагатай байна. Үүнийг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт нь хуваарилж, их захгүй өрөнд орж байгаа явдлаа хязгаарлая.

Бид өр тавьж халамж олгоод, үндэсний үйлдвэрлэлээ татаж унагаадаг бодлогоо хэзээ зогсоох вэ? Өнөөдөр ард түмэнд таалагдаж, алга ташуулж байвал маргаашийн хувь заяа хамаагүй гэж өр тавьдгаа болъё, өрийн баталгаа гаргадгаа болъё. Өрийн байдал ийм байгаа гэдгийг ард иргэдэд үнэн бодитоор нь ойлгуулах хэрэгтэй.

Халамж, татвар, төсөв, зээлийн бодлогыг эргэж харахгүй бол болохгүй байна.

Монголбанкны бодлого болохгүй байна. 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33.3 тэрбум ам.долларын өртэй болсон байна.

Өвөг дээдсийн үлдээсэн зэс, нүүрсээр өнөөдөр маргаашаа аргацааж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03