Д.Сумъяабазар: Смарт картыг Улаанбаатар хотын нийтийн тээврээс хална

2022-05-18 598 0

Өнөөдрийн/2022.05.18/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг 2024 он гэхэд 100 хувь шинэчлэхээр шийдвэрлэжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1,432 ширхэг автобус гэдгийг Засгийн газарт танилцуулсан. 50 хувийг нь энэ жил шийдээд, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх чиглэл өгсөн.

10 жилээс дээш хугацаагаар нийтийн тээвэрт явсан 975 тээврийн хэрэгсэл 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Тиймээс 591 автобусыг 8-р сарын 20-ны дотор татан авах үүргийг хариуцсан хүмүүст өгсөн.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийснээр түгжрэл таван хувиар буурна.

Улаанбаатар хотын хөнгөн галт тэргийг ерөөсөө метро л гэж ойлгох хэрэгтэй. Хөнгөн галт тэрэг хотод зайлшгүй хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол 2024 онд хот бүхэлдээ 0 зогсолт хийнэ.

2015 онд смарт карт орж ирснээр нийтийн тээврийн татаас тухайн үед 53 тэрбум байсан бол өнөөдөр 184 тэрбум болсон. 130 тэрбумын татаас смарт карттай болсноор нэмэгдсэн. Энэ зардалд санхүүгийн шалгалт оруулна гэхээр оруулдаггүй. Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчиж буй нийт иргэдийн мэдээлэл, статистик мэдээлэл Солонгос руу явж байна.

Смарт картыг Улаанбаатар хотын нийтийн тээврээс хална. Нийслэлийн төсвийн зардлыг 130 тэрбумаар нэмж байна. Үндэсний компаниуд үүнийг хийчих бүрэн боломжтой. Монгол компаниудтайгаа хамтарч нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30