Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болно хэмээн мэдэгдэв

2022-05-18 753 0

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Зулын гол болно гэхэд хаашаа юм, тэмцлийн ширүүн хэлбэрт шилжихэд бэлэн. АН-ын гишүүдийн зарим нь эрүүл мэндээ үзүүлж, гэдэс, гүзээгээ угаагаад болзошгүй арга хэмжээнд бэлдэж байна” гэлээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Ардчилсан намын даргын сонгууль гэгчийг зохион байгуулж, өөрийн нэрийг дэвшүүлж, ганцаараа санал хураалтад оролцсон. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуульд 96.3 хувиар ялалт байгуулж, Их хурлаар батламжилсан гэж мэдээлсэн юм. Улмаар өөрийгөө АН-ын даргаар батлуулахаар Улсын Дээд шүүхэд хандаад буй.

Улсын Дээд шүүх Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар батлахгүй бол 21 аймаг 330 сум даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа. Харин С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд Х.Баттулгыг намын даргаар бүртгэх үндэслэлгүй гэдгийг хэлж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар байр сууриа илэрх

2026-04-15

АТГ: Д.Тогтохсүрэнгээс хахуулийн 250 сая төгрөгийг хураан авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14