Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэнэ

2022-05-11 572 0

Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Монголын Ипотекийн Корпорац /МИК/-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.

Тодруулбал, дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн.

Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн. Тэгвэл уг ажлын хэсэг хуралдаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар болов.

Мөн Шадар сайд Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг холбогдох газрынханд үүрэг болгосон.

Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байна гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хийлдэг гулсуур салхинд хийсэж 12 хүүхэд гэмтсэнээс 2-ынх нь биеийн байдал хүнд байна

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод хийлдэг гулсуур салхинд хийсэж хүүхдүүд гэмтжээ. Цагдаагийн ерөн

2023-05-29

Ц.Хуланд холбогдох хэрэг Хөгжлийн банкны шүүх хурал дуустал “шийдэгдэхгүй”

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх,

2023-05-29

Э.Саруулзаяа: Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу?

МҮБХ-оос Улсын арслан Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх мэдээллийг хийж, гурав дахь удаагаа допи

2023-05-29