Э.Бат-Үүлийг мэдээлэл хийх үеэр Х.Баттулгын дэмжигч эмээ нар “зодолдов”

2022-05-06 1275 0

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Путины түрэмгийллийг эсэргүүцэж “Монголоо Беларусь Болгохгүй!” цуглааныг Тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах болсон талаараа мэдэгдэв. 

Мөн тэрээр Эрх чөлөө, тусгаар тогтонолоо хамгаалан Путинчүүдын эсрэг, Дайны эсрэг ардчиллаа баталгаажуулах цуглаанд ард түмэн, намын гишүүдээ хүрэлцэн ирэхийг уриалсан юм. 

Хэвлэлийн мэдээлийн үеэр намын зарим гишүүд эсэргүүцэл илэрхийлж, зодоон хийж, хэвлэлийн хурлыг бусниулахыг оролджээ.  

Тэрээр мэдэгдэлдээ “Иргэдээ, Ардчилсан намын гишүүдээ, Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам билээ. Тиймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа. Хэрэвзээ Х.Баттулга, Оросын элчин сайдын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, бүрэн эрхэт байдлаа алдана. Үүнийг ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тиймээс цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэцгээе” хэмээн онцоллоо.

Мөн тэрээр “Ардчилсан намаас Путины гар хөлийг хөөн зайлуулах болно. Энэ үйл ажиллагаанд манай намын гишүүн Х.Баттулга манлайлан оролцож байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан нам бол үндэсний эрх чөлөөт үзэлтэй нам. Дайныг эсэргүүцсэн монгол иргэдийг, залуусыг хааж, хавчиж, мөрдөх байдал эрчимжиж байна. Үүний эсрэг тэмцэх болно” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Таван удаа дараалан буюу 20 орчим жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч

2026-04-03

УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын Ногоон намын даргаар сонгожээ

Монголын ногоон намын ээлжит бус их хурал 2026 оны гуравдугаар сарын 31-нд болж, намын дүрмийг Улс т

2026-04-03