Нэг удаагийн зүү, тариурыг дахин цэвэрлээд оруулж ирдэг байж болзошгүй байна

2022-05-03 290 0

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ш.Батшугар нарын 21 гишүүн Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо”-г байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Хянан шалгах Түр хороог байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв уг тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд дараах чиг үүргийн дагуу ажиллах юм:

  1. Хүний эмийн чанарын хяналт шалгалтын хүртээмж, тогтолцоо, үр дүн;
  2. Хуурамч болон стандарт бус эмийн нийлүүлэлт, хэрэглээ;
  3. Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах юм байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Дотоодын зах зээлд байгаа эм нь гадны зах зээлд байгаа эмтэй орц найрлагын хувьд ижил байгаа ч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй байгаа гэх гомдлыг иргэдийн зүгээс ирүүлсээр байгаа. Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо”-г байгуулах тогтоолын төслийн 21 гишүүн УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6, импортын эмийнх 6.1 хувь нь стандартын шаардлага хангадаггүй. Хөнгөлөлттэй олгож буй эмийн 10 хувь нь стандарт хангадаггүй байж болзошгүй байна.

1965 онд байгуулагдсан Эм шалгах лаборатори МХЕГ-ын харъяатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ лабораторийн зарим төхөөрөмж нь эвдэрсэн, урвалж нь байхгүй байгаа учраас эмийн чанарыг бодитой дүгнэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Түр хорооны үйл ажиллагааны хүрээнд шинжээч томилуулж, эмүүдэд сорьцын шалгалт хийнэ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Худалдаанд байгаа эмийн 14 хувь нь стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй эм байна. Зарагдаж байгаа эмийн 33 хувь нь ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Мөн ахин цэвэрлэчихсэн шприц орж ирж байна гэсэн мэдээлэл байна. Манайд орж ирж буй эмнүүд гадаад улсад огт бүртгэлгүй тохиолдлууд ч байна.

Хувь хүн ОХУ-д очоод эмийн сангаас нь чемодан дүүрэн эм аваад гардаг. Бүртгэлтэй, стандарттай эсэх хамаагүй авч ирээд эмийн сангуудаар зарж байна. Энэ нөхцөл байдлыг засахын төлөө түр хороо байгуулагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Тендерээр дандаа хямд үнэтэйг нь нийлүүлсээр байгаад чанаргүй эмээр зах зээл дүүрч байна. Харамч хүн 10 дахин төлнө гэдэг шиг долоо хоног эмчлэгдэх боломжтой хүнээ 21 хоног эмчилж байна. Өвчнийг хурдан эмчлэх нь эмийн чанартай шууд холбоотой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Сосорбарам: Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод үгүй, зулын гол болно гэж муу ёрлохоо боль!

АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийх үеэр АН-ын гишүүн Д.Сосор

2022-05-20

Г.Занданшатар: Ард түмэнд таалагдаж, алга ташуулж байвал маргаашийн хувь заяа хамаагүй гэж өр тавьдгаа болъё

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Өнөөдөр н

2022-05-19

Бид л тайван байлгаж байгаа болохоос биш АН-ын гишүүд УДШүүхийн байрыг шатаахад ч бэлэн байгаа

Х.Баттулгыг АН-ын хууль ёсны даргаар бүртгэхийг шаардан, АН-ын гишүүд, дэмжигчид Улсын Дээд шүүхийн

2022-05-19