Би үнэнийг дэлгэх гэж ирлээ, Ж.Батзандан төрийг аврах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлдэг хүн…

2022-05-03 1322 0

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан Ж.Батзандан эх орондоо иржээ.

Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш чөлөөт иргэний МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлээ үргэлжлүүлээ мэдэгдлээ.

Тэрбээр “МАНАН-тай үргэлжлүүлэн тэмцэхээр номоо бичээд, Австралиас ирлээ. Австралид байх нэг жилийн хугацаандаа Их Монгол Улсын их засаг Үндсэн хуулийн төслийг боловсруулж ирлээ. Өнөөдөр бид жижиг Монголд биш Их Монгол Улсад амьдрах ёстой. Их Монголын иргэддээ удахгүй Их засаг Үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно.  Монголыг аврах хувьсгал удахгүй эхлэх болно. Хамт тэмцэж байсан нь хамаагүй, Л.Оюун-Эрдэнэд завхрал, алдаа олон байгаа.

Би үнэнийг нь дэлгэх гэж ирлээ. Энэ улсыг өөрчлөх хэрэгтэй. Ж.Батзандан төрийг аврах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлдэг хүн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23