Т.Доржханд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” жагсаалаа хийнэ

2022-05-02 1375 0

УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ пүрэв гарагт Сүхбаатарын талбай дээр “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалыг зохион байгуулах талаараа мэдээллээ.

Тэрбээр “Ийм УИХ-д хэн итгэх юм бэ,  бүх хулгайч нараа  хамгаалаад авч үлдлээ. Хулгайтай холбогдсон гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл.

Ийм учраас УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй байна. УИХ-ын танхим дотроос биш талбай дээрээ иргэдийгээ уриалаад хамтдаа тэмцэе.

Иргэн хүнийхээ хувьд Пүрэв гарагийн 12 цагт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалыг зохион байгуулна.

Тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Төрийг цомхон болгох хэрэгтэй. Сонгуулийнхаа тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай.

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл төв талбайд суулт хийж, жагсаал зохион байгуулна.

Иргэдээсээ гарын үсэг цуглуулна. Олон иргэдээс санал авсны дараа УИХ-д танилцуулна.

Үндсэн хуулийн тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийхгүй бол монгол минь ажилгүй, мөнгөгүй, ядуу болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10