16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ

2022-05-02 1263 0

Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлж буй талаар Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн баталж, 5-р сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тогтсон.

Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгох юм.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:

16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ.

Тоон гарын үсэг олголт гурван үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээрт, улсын бүртгэлийн  21 аймаг есөн дүүргийн салбар нэгж, зургаан үйлчилгээний төвөөрөө дамжуулан таван жилийн хугацаатайгаар олгоно. Хоёрдугаарт, киоск машинаар дамжуулан олгоно. Гуравдугаарт нь, тавдугаар сардаа багтаан гар утасны аппликэйшнаар дамжуулан буюу клауд маягаар олгохоор ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл регистрийн дугаар, хурууны хээгээ ашиглан төрөл бүрийн үйлчилгээг авдаг байсан бол одоо тоон гарын үсэг хэрэглэх шаардлагатай болж байна.

Тоон гарын үсэг нь аливаа цахим системд нэвтрэх, цахим орчинд төрөл бүрийн гэрээ хийх, худалдан авах гэрээ гэх мэт үйл ажиллагаанд хэрэглэгдэх томоохон давуу талтай.

Тоон гарын үсэг олгох ажилд бүх иргэдийг хүчээр хамруулна гэж ойлгохгүй. Цахим орчинд үйлчилгээ авах бол тоон гарын үсэгтэй болох хэрэгтэй.

Аливаа үйлчилгээ авахад хурууны хээ дардгийг болиод тоон үсэг авч байна гэж ойлгож болно.

Цаашид шилжилт хөдөлгөөнийг шууд цахимаар хийдэг болно. Иргэдийн хамгийн их авдаг төрийн үйлчилгээний нэг нь шилжилт хөдөлгөөн. Өмнө нь иргэнээ танихын тулд заавал бүртгэгч дээр авч ирдэг байсан. Тоон гарын үсгээ авснаар шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15