Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

2022-04-08 800 0

“Монголдоо сайхан амьдармаар байна” уриатай залуусын тайван жагсаал төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Залуусын зүгээс Засгийн газарт өчигдөр долоон зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн билээ. Харин өнөөдөр тус шаардлага дээр нэмж, нийт 11 багц асуудлыг шийдвэрлэхэд анхаарахыг хүслээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр тус шаардлагыг хүлээн авч, нийт иргэдээс уучлалт хүссэн юм.

Залуус үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргийг шаардаж байгаа.

Энэхүү шаардлагуудыг хэлэлцэхээр Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16