Монгол залуус Герман улсад их зургаан ханатай гэрт амьдарч, монгол соёлыг түгээж байна

2022-04-07 577 0

Дуучин Х.Батмэнд өөрийн нүүр номын хуудаснаа нэгэн содон бичвэр, зураг сэлтийг оруулжээ.

Тэрээр Герман улсын Франкфурт хотод их зургаан ханатай гэрт амьдарч буй нэгэн айлд зочилжээ.

Хүний нутагт аж төрж, гурван хүүхдийн аав ээж болсон Мөнх-Өлзий, Ариунаа нар яг л Монгол тал нутагтаа амьдарч байгаа мэт зочноо шинэ шөлөөр дайлан хууч хөөрчээ.  Гэрийн эзэгтэй Ариунаа эсгий урлал хийдэг, бүтээлээ олонд түгээхийн тулд онлайнаар хичээл заадаг аж. Мөн Монголдоо малын өөх тосоор савангийн үйлдвэр нээжээ.

Дуучин Х.Батмэнд “Эднийх хоёр давхар хаусаа хүртэл үндэсний гэсэн бүхнээрээ тохижуулжээ. Номын сан нь гадаад дотоодын сонгодог уран зохиолоор дүүрэн юм. Дамаа хуучны ховор номууд нэлээдийг харлаа. Улаанбаатар хотод төрж өссөн хот газрын охин гэхэд ахуйн соёлыг хөдөөний малчдаас ч илүү мэдэх юм. Хүүхэд байхдаа зуны амралтаараа малчин эмээ өвөөдөө тусалж малын захаар гүйж явсны хэрэг гарч буй аж. Мань мэтийн мэдэхгүй сонсоогүй сонин сайхан ёс заншлыг ч хэлж л сууна. Монгол дээл тэрлэгээ бол өдөр тутам өмсдөг. Монгол хувцасаа өмсөөд Монгол гэртээ галаа түлээд суух шиг аз жаргал хаа байхав дээ хэмээн ихэд бардамхан өгүүлэхийг сонсоод бүр өөрийн эрхгүй хайр талархал хүрчихлээ.

Таван настай бага охин нь хүртэл тэрлэг өмсчихсөн модон морь унаад тулгаа тойрч гүйгээд байх. Мөнх-Өлзий гэдэг айл өрхийн ерөнхий чиг хандлага бол ердөө л монголоороо гоёх, нэг ч гэсэн монгол хүний мөнгө гадагшаа урсах биш дотогшоо өөрсдөд нь ашигтай  байгаасай гэсэн эрмэлзэл дүүрэн буй ажээ” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19