АНУ Оросын эсрэг авч буй нэмэлт хоригийн жагсаалтад Путины охидыг оруулжээ

2022-04-07 769 0

Оросын эсрэг авч буй нэмэлт хоригийн жагсаалтад Владимир Путины ойрын хүрээнийхэн, тэр дундаа охидынх нэр багтсан болохыг Цагаан ордноос мэдээлжээ. Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийг ч жагсаалтад нэмжээ. 

Путины насанд хүрсэн охид болох Катерина Тихонова, Мария Воронцова нарыг эцгийнхээ нуугдмал хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй үндэслэлээр хоригт оруулжээ. 

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар Катерина Тихонова нь Оросын Батлан хамгаалах салбарыг дэмждэг технологийн компанид удирдах алба хашдаг бол Мария Воронцова генетикийн судалгааны чиглэлээр ажилладаг төрийн санхүүжилттэй хөтөлбөрүүдийг удирддаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16