“Тамирчны алдар” дууны эзэн, олимпийн хүрэл медальт, боксчин Н.Энхбат таалал төгсчээ

2022-04-06 832 0

Сөүл-1988 зуны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат таалал төгсчээ. Тэрээр 1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Нийслэлийн 10 жилийн хорьдугаар дунд сургууль, 1985 онд Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн ангийг тус тус төгсчээ.

1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Нийт 312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан.

 “Тамирчны алдар” дууг “Чингис хаан” хамтлаг түүнд зориулан бүтээж байсан юм.

Амжилтын товчоон:

  •  1984 онд Куба улсад болсон Найрамдал 84 тэмцээнд аваргын төлөө Кубын нэрт боксчин олимпийн хошой аварга А.Эррерад 2:3 оноогоор хожигдож мөнгөн медаль авсан.
  • Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Халле хотод болдог байсан Химийн цом олон улсын тэмцээний 2 алт (1983, 1986), 1 мөнгө (1985), Румын улсын Бухарест хотноо болдог Алтан бүс олон улсын тэмцээний 2 алт (1984, 1986), 1 мөнгөн (1983) медальтай.
  • ЗХУ, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад болсон олон улсын тэмцээний аварга, Улаанбаатар хотноо болдог Интернациональ, Улаанбаатарын цом тэмцээнүүдийн аварга, Монгол улсын 6 удаагийн аварга (1982-1987), Монголын бүх ард түмний VII спартакиадын аварга, ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын хүрэл медальтай
  •  1986 онд Москва хотод болсон сайн санааны тоглолтын хүрэл медальтай.
  •  1987 онд Кувейт улсын Эль-Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
  • 1988 онд Сөүлийн Олимпиос боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр уг олимпоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болсон. Олимпийн тэмцээнд эхний тойрогт хийлж дараа нь Унгарын тамирчин И.Туруг хожоод шөвгийн наймд Мароккогийн боксчин Х.Маржуанег 5:0 харьцаагаар илт давуу ялж хүрэл медалийн болзол хангаад мөнгөн медалийн төлөө Шведийн Г.Крамнед тэнцүү тоглолтоос 2:3 оноогоор хожигджээ.
  •  1989 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд 63.5 кг-ын жинд Ази тивийн аварга болсон.
  • Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд жингийнхээ 3-7 дугаар байрт нийтдээ 7 удаа бичигдсэн.

Талийгчийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага”-аар Гиннесийн амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосчууд "Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага" амжилтын эзэн болж, Гиннесийн амжил

2025-09-30

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03