Тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэглээний халуун ус таслах хуваарь

2022-04-06 1410 0

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн тавдугаар сарын 1-ээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэглээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар Дулааны Сүлжээ компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой байна.

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд 2022 онд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэхээр ажиллаж байна. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03