АН: Сонгогчдын 96.3 хувь нь Х.Баттулгыг дэмжжээ

2022-04-04 1165 0

О.Цогтгэрэл даргатай АН-ын даргыг тодруулах сонгуульд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшиж улмаар Ж.Батсуурь нэрээ татсан.

Санал хураалт улс орон даяар 2022.04.03-ны өдрийн 09:00-20:00 хүртэл явагдаж өндөрлөлөө.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Нэрсийн жагсаалтад нийт 157,455 хүний нэр бичигдсэнээс 74.9 хувийн ирцтэй буюу 117,963 хүн санал өгч, сонгуульдаа оролцсон.

Үүнээс 96.3 хувь буюу 113,598 хүн нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгсөн байна. Энэ дүнг хэлэлцүүлж, тогтоол хэлбэрт шилжүүлэн АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10