Ж.Батсуурь: Ардчилсан намын ирээдүйн төлөө би сунгаанаас нэрээ татлаа

2022-04-02 1043 0

О.Цогтгэрэл даргатай АН-ын даргыг тодруулах сонгуульд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшээд буй.

Тэгвэл Ж.Батсуурь нэрээ татлаа.

Тэрбээр “Улсын Дээд шүүхээс Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг бүртгэснээр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж хэлж болно. Миний бие нэрээ татаж байна. Ардчилсан намын ирээдүйн төлөө ийнхүү шийдвэрлэж байна. АН шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй байж 2024 онд ялалт байгуулж чадна. Энэ ялалтын төлөө би энэ шийдвэрийг гаргаж байна.

Энэ цаг үеэс эхлэн сум, баг хороодод ажиллаж буй АН-ын штабуудын үйл ажиллагааг зогсоож байна.

Би С.Эрдэнэтэй холбоогүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23