Дархан аварга Б.Бат-Эрдэнийн охин бодибилдингийн ертөнцөд цахиур хагалах нь

2020-03-08 1956 0

УИХ-ын гишүүн, дархан аварга, Б.Бат-Эрдэнэ гурван сайхан охинтой. Ууган охин Баярмаа нь аавдаа заан цолыг дагуулж төрсөн бол дунд охин нь арслан, отгон охин Сугармаа нь тав дахь түрүүгээ хүртсэн жил нь мэндэлсэн гэдэг юм билээ. Аавдаа дандаа цол, түрүү дагуулж төрсөн эгч дүүсээс спортод цахиур хагалах тамирчин төрнө гэж олон хүн горь тавьж байсан нь дамжиггүй. Гэтэл том охин нь архитектор, дунд охин нь био-анагаах судлаач мэргэжилтэй болж тус тусын мөрийг хөөсөн. Тэр дундаа аавтайгаа усны дусал мэт адилхан дунд охин Бурмааг нь бөхийн спортод амжилт гаргана гэж хардаг байсан. Тэгвэл аваргын “амины” охин Бурмаа бөхийн биш бодибилдингийн спортоор цахиур хагалж мэдэх нь.

2016 оноос эхлэн эл спортоор хичээллэх болсон тэрээр 2017 онд УАШТ-ээс шагналт 5-р байр, 2018 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн намар зохион байгуулагдсан IFBB Pro Qualifier тэмцээнээс мөн өөрийн ангилалдаа алтан медаль хүртсэн аж. Бурмаа бодибилдинг, фитнессийн дэлхийн 4 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн гарын шавь. Фэйсбүүкээр түүнийг дагаж, “Энэ хүнтэй нэг удаа ч гэсэн уулзаж үзэхсэн” гэж боддог байсан тэрээр “Хэвлийгээрээ инээмсэглэе” нэртэй шинэ анги нь нээгдэхэд нь очиж уулзсанаар мөрөөдлөө биелүүлэн, бүр IFBB Pro Qualifier тэмцээнээс ангилалдаа алтан медаль хүртэх шангаа татжээ.
Аавынхаа барил­дааныг үзэх гэж онгоцны буудлаас шууд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү гүйдэг байсан, спортод элэгтэй Бурмаа бүсгүй тун удахгүй Угалзцэцэг багш шигээ Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан тамирчин болох буй за. Насан туршдаа энэ спортоор хичээллэж, бусдад үлгэрлэх зорилго тавиад буй тэрээр хөнгөн атлетикаар мастер ангиллын дэлхийн аварга болоод байгаа МУГТ Т.Цэрэндолгор, Ц.Раднаа, хүндийн өргөлтийн гавьяат тамирчин Баярмаагийн аав Д.Намхайдорж шиг байхыг хүсдэг гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21