“Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайрч бизнес хийж байна”

2022-04-01 1058 0

Монголын морин спорт уяачдын холбоо, Монгол адууны нийгэмлэг хамтран ХХААХҮЯ-нд Монгол азаргыг зэрэмдэглэж буй бизнесийг таслан зогсоох шаардлагыг хүргүүллээ.

Тус холбоо, нийгэмлэгийн төлөөлөгчид “Эрлийз адууг импортоор оруулж ирж монгол гүүтэй хээлтүүлдэг гэж ойлгодог байсан бол үгүй. Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайраад авч байна. Ингэж үржүүлгийн бизнес хийж, адууг эрэмдэглэж байна.

Бид ХХААХҮЯ-нд энэ үйлдлийг таслан зогсоох шаардлага хүргүүлж байна. Шаардлагад хариу өгөхгүй бол дэлхийн амьтны эрхийг хамгаалах байгууллагуудад хандана” хэмээн ярилаа.

Хэрэв “Монгол Улс азарганы сэлдийг тайрч, бизнес хийж байна” гэж сонсвол дэлхийн шившиг болно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10