Д.Амарбаясгалан: Есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон

2022-03-30 1337 0

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн нүүр номын хуудаснаа есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон тухайгаа бичжээ.

Тэрбээр “Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна. Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ. Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан билээ.

Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөөд байна.

2022.03.23-ны өдөр Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргалаа. Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон.

Эдгээр намын гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна” хэмээжээ.

Мэдэгдэл хүргүүлсэн гишүүд:

1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт

2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням

5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам

6. УИХ-ын гишүүн асан М.Билэгт

7. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат

8. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав

9. Дэд сайд асан Ш. Лхамсүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06