Ж.Батмөнх агсны гэргийд хүндэтгэл үзүүлэв

2020-03-08 922 0

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Номын сангийн захирал, доктор Г.Цэрэн нар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МУИС-ийн ректор, Жамбын Батмөнх агсны гэргий А.Дариймаад хүндэтгэл үзүүлэн, МУИС-аас ахмад багш, ажилтнуудад олгож буй буцалтгүй тусламжийг биечлэн өгчээ. А.Дариймаа МУИС-ийн Номын санд 36 жилийн турш тасралтгүй номзүйч, номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “МУИС-аас 80, 85, 90-ээс дээш насны ахмад багш, ажилтнууддаа буцалтгүй тусламж олгодог болсон. Танд энэ буцалтгүй тусламж болох 756.000 төгрөгийг сүү, цагаан идээний дээжтэй өргөн барьж байна. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гээд А.Дариймаа гуайн их сургуульд ажиллаж байсан үеийг дурсан хөөрөлджээ.

А.Дариймаа “Их сургуу­лийнхаа хамт олонд баярлаж байна. Сургуулийнхаа хажуугаар гарахдаа ороод гарахсан гэж боддог юм. Хөл тааруу учраас тэр бүр чадахгүй. Залуу байхад өвгөн /Ж.Батмөнх агсныг ярьж байна/-дөө өдрийн хоолыг нь цүнхэнд нь хийж өгөөд явуулна. Цайны цаг болохоор өвгөнийхөө өрөө рүү гүйчихнэ. Өрөө нь 1-р байрны баруун жигүүрт байсан. Арын жижиг өрөөнд нь хоёулаа өдрийнхөө цайг уудаг байлаа. Сургуультай маань холбоотой олон сайхан дурсамж бий. Хүүхдүүд та бүхэнд ажлын амжилт хүсэж эрүүл энхийг ерөөе” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19