Б.Баттүшиг МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2022-03-28 1126 0

МҮОХ-ны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.

Дөнгөж сая МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө.

Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн байна. Ингэснээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлджээ.

Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв.

Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр саналыг хүчингүйд тооцжээ. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Үргэлжлүүлэн Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.


Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид: 

  • Чимэддоржийн Амарсанаа (“Talk Talk English” боловсролын төвийн захирал)
  • Одсүрэнгийн Болд-Эрдэнэ (МУБИС-БТС-ийн багш, МЖЖХ)
  • Чойжгаваагийн Зоригтбаатар (МҮОА-ийн Ерөнхийлөгч, МХАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга)
  • Чойжгаваагийн Наранбаатар (МҮОХ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэд ерөнхийлөгч)
  • Одончимэдийн Одбаяр (Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч)
  • Жүгдэрийн Отгонцагаан (МҮОХ-ны зөвлөх)
  • Цэндсүрэнгийн Сандуй (Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч)
  • Сүхбаатарын Тулга (3×3 хөгжил хариуцсан захирал)
  • Дамбадаржаагийн Энхбат (Монголын Таеквондогийн холбооны хүндэт Ерөнхийлөгч)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03