“E-mongolia” цахим хуудас халдлагад өртжээ

2022-03-27 962 0

Өчигдөр 17:16 цагт “e-Mongolia” пэйж руу гаднын этгээдүүд халджээ. Улмаар тус пэйж хуудсын нэрийг сольж, 2-3 пост оруулсан байна. Энэ нь иргэдийн дунд “Хамаг мэдээллээ алдсан уу” гэх эргэлзээ, айдсыг төрүүлээд байна. Харин Цахим хөгжлийн яамнаас дараахь мэдэгдлийг гаргасан байна.

МЭДЭГДЭЛ

“e-mongolia” facebook хуудсанд жилдээ 100-150, “e-mongolia” системд 500-600 удаагийн халдлагын тохиолдол бүртгэгддэг бөгөөд бид мэдээллийн аюулгүй байдлын шинжилгээ байнга хийж ажилладаг. Энэ удаад зөвхөн facebook албан ёсны хуудас руу 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаднын этгээдүүд халдсан бөгөөд бид META компанитай хамтран шуурхай ажилласны үр дүнд 1 цагийн дотор пэйж хуудсаа эргүүлэн авсан.

Энэ хугацаанд тухайн этгээд нь нэр, лого, cover зургийг солихоос гадна хоёр пост оруулснаас өөр үйлдэл хийгээгүй байсан төдийгүй иргэдтэй харилцдаг чат хэсэгт ямар нэгэн халдлага гараагүй байсан. Өөрөөр хэлбэл, бид чат хэсгийг мэдээллийг алдаагүй бөгөөд иргэдийн мэдээллийг чат хэсэгт хадгалдаггүй болно. Бид одоогоор пэйж хуудасныхаа нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэвийн байдалд шилжих болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02