Монголбанк бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмж, 9 хувьд хүргэв

2022-03-24 911 0

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж, бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмж, 9 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон ээлжит хурлаар мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж, 6.5 хувьд хүргэсэн. Энэ удаа гадаад зах зээл, тэр дундаа Орос-Украины нөхцөл байдлын эдийн засагт үзүүлэх нөлөө, инфляцын өсөлт, ханшийн өсөлттэй уялдуулан бодлогын хүүг 2.5 хувиар нэмэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. 

Эл шийдвэр нь төгрөг үнэ цэнэтэй, чанга байлгахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзжээ.

Мөн Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.6 хувьд хүргэхээр шинэчилсэн байна. Монголбанкны эдийн засагчид 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувь гэж төсөөлж байсан бол олон улсад үүссэн нөхцөл байдал, экспортын удаашралтай байдлаас шалтгаалж эдийн засгийн өсөлтийг сааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06