БНСУ-д анх удаа 100 өрхтэй орон сууцыг бүхэлд нь каринтилжээ

2020-03-07 671 0

БНСУ-ын Тэгү хотод нэгэн орон сууцны байшинд амьдардаг иргэдийг орж гарахыг хоригложээ. Тэрхүү орон сууц нь Тэгү хотын Талсон дүүргийн “Хан ма ым” нэртэй ба энэ байшингаас олон хүн нэгэн зэрэг халдвартай нь илэрч, халдвар авсан 46 хүн бүгд Шинчонжи сүмийн итгэгч байсан байна. Энэ байр нь 35-аас доош насны эмэгтэй хүмүүс амьдрах боломжтой 100 айлын түрээсийн орон сууц юм байна. Тэгү хотын захирагч Кван Ён Жин 7-ны өдрийн хэвлэлийн хурал дээр “Энэ байшинд 142 хүн оршин суудаг ба үүний 92 нь тус сүмийн итгэгчид байсныг олж илрүүллээ” гэв. Гэвч тус байранд амьдардаг итгэгч биш хүмүүс бүгд халдвар аваагүй болох нь тодорхой болсон. “Хан Ма Ым” орон сууцны байранд амьдрах шинчонжи нар хоорондоо ойртож харилцсан гэж гэж сэжиглэх 2 шалтгаан байгааг Тэгү хотын Халдварт өвчин зохицуулах газрын дарга Ким Жун Ён тайлбарласан байна.

Нэгдүгээрт, 2 сарын 21-ний өдөр эхний өвчтөн гарснаас хойш тус байшинд хүн тус бүрийг тусгаарлах арга хэмжээ авсан ч гэсэн нэмж өвчтөнүүд гарсаар байгаа. Шинчонжи нарын орж гарсан хөдөлгөөнийг шалгаж үзэхэд байшингаас гараагүй боловч анхны өвчтөн гарснаас хойш 5-хан хоногийн дотор 16 хүн нэмж өвчилсөн.

Хоёрдугаарт, вирустэй гарсан шинчонжи нарын хамт амьдардаг итгэгч биш гэр бүлийхний дундаас халдвартай хүн одоогоор гараагүй. Тус орон сууцны 2 өрөө, 1 зочны өрөөтэй талбай нь харьцангүй бага хэмжээтэй хэрнээ дундаа 1 бие засах газартай байранд шинчонжи итгэгчтэй цуг амьдардаг шинчонжи биш гэр бүлийхнээс халдвар авсан хүн байхгүй байгаа нь бодит байдал дээр шинчонжи нар яаж амьдарч тэдний хооронд халдварын тархалт яагаад ийм өндөр байгааг тайлбарлаж болох нотолгоо юм гэлээ. Хотын захиргаанаас энэ байранд шинчонжи нартай цуг амьдардаггүй, шинчонжи итгэгч биш иргэд шинжилгээгээр сөрөг гарсан тохиолдолд каринтинаас чөлөөлөх ба шинжилгээгээр сөрөг гарсан шинчонжи нарыг энэ сарын 15 хүртэл тус байранд каринтилж тусгаарлах юм. Тэгү хотын захиргаа Шинчонжи нарыг бөөнөөр амьдардаг өөр газруудыг нэмж судалгаа хийж гаргах юм байна. Тэдний урьдчилсан судалгаагаар 10 орчим газрыг сэжиглэж байна. БНСУ-д Шинчонжи нартай холбоотой хамгийн их санаа зовоож буй зүйл бол тэд халдвар авснаа нууцлах, бусдад халдвар нэмж тараах гэж оролдох зэрэг хандлагуудыг гаргаж байгаа явдал юм.

Жун Ан Илбу” сониноос орчуулав. Ц.Өнөрзаяа Күүкминий Их Сургуулийн багш БНСУ, Сөүл хот

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар, маргааш өдөр Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойт

2023-09-27

Сэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 33 нас

2023-09-27

М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, цолны даваанд түүнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгоно

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхи

2023-09-27