БИЧЛЭГ: Хятадад Боинг 737 онгоц осолдсоны улмаас 132 хүний амь үрэгджээ

2022-03-22 512 0

Өчигдөр үдээс хойш 132 хүнтэй зорчигч тээврийн онгоц Хятадын өмнөд хэсгийн уулархаг нутаг болох Гуанси мужид осолджээ. Багийн гишүүд болон зорчигчдоос хэн нь ч амьд үлдээгүй гэж мэдээллээ. 

Эхний аврагчид зөвхөн хог хаягдал, шатаж буй онгоцыг олсон. Онгоц унасан газар алслагдсан тул аврах ажиллагааны томоохон техник хэрэгслүүд нэвтрэх бараг л боломжгүй байна. Үүнээс гадна шөнөдөө бороо орж, хүчтэй салхи орсон нь аврах ажиллагаанд саад болж магадгүй байна. 

Онгоц осолдож байх үедээ нэг минут гаруйн дотор 20,000 гаруй фут доошилсон гэж хяналтын платформоос авсан мэдээллээс харж болно. Боинг 737-800 загвар нь аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй дэлхийн агаарын тээврийн флотуудын гол тулгуур бөгөөд тус нислэгийг Хятадын хоёр дахь том агаарын тээврийн компани болох China Eastern Airlines гүйцэтгэж байсан байна. Тэд сүүлийн 18 жилийн хугацаанд ганц ч осол гараагүй байсан юм.

Энэхүү онгоц нь 2018 онд Индонез, 2019 онд Этиопт болсон ослоос үүдэлтэй хоригийн дараа Хятадад нислэгээ сэргээгээгүй шинэ загвар болох Боинг 737 Макс биш байсан. Хятад улс 1990-ээд онд болсон олон тооны ослын дараа агаарын тээврийн аюулгүй байдалд өндөр босго, хатуу хяналттай юм.

Б.Бүжлхамаа www.nytimes.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд 2023

2024-05-17

7 хоногийн хугацаанд 28 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, ү

2024-05-16

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны

2024-05-16