Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлалаа

2022-03-22 754 0

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ. 

Түүнийг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 263.2 “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”/ үйлдсэн хэмээн хэмээн буруутгаж ял оноосон байдаг. 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Бат-Үүлийг ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р ангид шилжүүлсэн бөгөөд шүүхийн тогтоолыг хүлээн авсан даруйд /шүүх хурал болсноос 60 хоногийн дараа/ Э.Бат-Үүлийн өмгөөлөгч болон гэр бүлийн давж заалдах шатны шүүхэд өргөдлөө гаргасан байна. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний хэвлэн нийтлэх эрхийг хасч, өнгөрөгч долоо хоногоос эхлэн захидал харилцааны эрхийг хаасан явдал Э.Бат-Үүлийн тэвчээрийг сорьж буй бололтой.

Ял эдэлж буй хүмүүсийн эдлэх ёстой хүний үндсэн эрх буюу хэвлэн нийтлэх, захидал харилцаагаар үйлчлүүлэх эрхийг нь хасах шийдвэрийг ШШГЕГ-ын харьяа хорих 409-р ангийн удирдлагаас гаргасан гэх боловч шүүгдэгч Э.Бат-Үүлийн хувьд энэ нь ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага болох прокурорын байгууллагатай холбоотой гэдгийг өмнө нь олон удаа хэлсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн паактад заасан хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөн прокурорын байгууллагын энэ үйл ажиллагааг эсэргүүцэж, өлсгөлөн зарлана гэдгээ Э.Бат-үүл өнгөрөгч баасан гарагт өмгөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд мэдээлсэн.

Тэгвэл Э.Бат-Үүл өнөөдөр өлсгөлөнгөө албан ёсоор эхлүүлсэн байна. 

Гэвч, 

-Нэгдүгээрт, хорих анги байгууллагад өлсгөлөн, суулт зарлахыг хуулиар хориглосон,

-Хоёрдугаарт, энэ нь өлсгөлөн зарлаж буй этгээдийн амь нас, эрүүл мэндэд шууд эрсдэл дагуулна гэдэг үндэслэлээр Э.Бат-Үүлийг хорих 409-р ангиас 461-р анги руу шилжүүлж байгаа юм байна.

Учир нь өлсгөлөн зарласан тохиолдолд үүнийг эмнэлгийн байгууллага буюу эмчийн хяналтан дор хийх ёстой. Гэтэл хорихын төв эмнэлэг байрлаж байгаа газар нь Хорих 461-р анги юм байна. 

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25

Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаачид задлан

2024-11-25

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22