Орос улсад фэйсбүүк болон инстаграмын хэрэглээг хориглолоо

2022-03-22 985 0

ОХУ-ын шүүх фэйсбүүкийн толгой компани болох “Meta”-г хэт даврагч байгууллага хэмээн зарлаж, тус компанийн үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ.  Ингэснээр Орос улсад фэйсбүүк болон инстаграм хэрэглэх боломжгүй болов.

Гэхдээ “WhatsApp” аппликейшн нь мэдээллийн эх сурвалж буй харилцааны хэрэгсэл тул энэхүү хоригт хамрагдахгүй гэв.

“Мета байгууллагын үйл ажиллагаа Орос улс болон түүний зэвсэгт хүчний эсрэг чиглэж байна” гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албан төлөөлөгч Игорь Ковалевский шүүхэд мэдэгдсэн тухай Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээлэв.

Харин “Meta” компанийн хуульч Викториа Шагина шүүх дээр Оросын талын байр суурийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: TheGuardian

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03