Завхан аймаг дахь цагдаагийн газар “Шонд гавласан” иргэнээс уучлалт гуйжээ

2022-03-21 814 0

Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс энэ сарын 19-ний өдрийн 13:51 цагт “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл, маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд Баян айраг багт оршин суух иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон зөрчил гаргасан байв.

Иймд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулж, иргэнийг  саатуулсан. Ингэхдээ хүний эрхийг зөрчиж иргэнийг хасах хэмийн хүйтэнд гадаа гавласан асуудалд аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна.

Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллалаа.

Эх сурвалж: Завхан аймаг дахь цагдаагийн газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15