Барилгын компаниуд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

2022-03-21 777 0

Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаараа хэвлэлийн хурал хийлээ.

Барилгын компаниудын төлөөлөл “Барилгын компаниуд маш том хүндрэлд ороод байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь эдийн засгийн хүндрэлтэй байдал, үнийн сөлөлтөөс болж ихэнхи компаниуд банк, банк бус, бараа нийлүүлэгч нарт ихээхэн хэмжээний өртэй болж, үйл ажиллагаагаа жигд явуулах боломжгүй болоод байна.

Цаашид хийгдэх барилгын ажлууд хугацаандаа хийх боломжгүй болгож, дампуурах нөхцөлд хүрээд байна. Сангийн болон Барилга хот, байгуулалтын яамны удирдлагуудаас болж хар бараан хоёр жил өнгөрлөө.

21 аймагт төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спорт заал барихад бид 600 гаруй тэрбумын алдагдал хүлээгээд байна.

Барилгын материалын үнийн өсөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Их хэмжээний алдагдалд орж, үнийн өсөлтөөс айж байгаа учраас барилгын компаниуд тендерт орохгүй байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06