МЗХ: Архи асгах талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй, 2000 шил архи асгахгүй

2022-03-18 1033 0

МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл цахим хуудсандаа “Өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр асгасан хоёр шил архинд харамсаад гашуудаад байгаа нөхдүүдэд хэлэхэд гуравдугаар сарын 18-нд Сүхбаатарын талбай дээр бид 2000 шил архи асгана” хэмээн бичсэн.

Тэгвэл МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөхийн ийнхүү мэдэгдсэнийг “албан бус мэдэгдэл, архи асгах төлөвлөгөө байхгүй” гэж МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш тайлбарлалаа.

Тэрбээр “Монголын залуучуудын холбоо 2012 оноос эхлэн архидалтын эсрэг дуугарч эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эрэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж, архидалтын эсрэг хөдөлгөөнийг өрнүүлэхээ зарласан.

Жил бүр гуравдугаар сарын 18-нд хамгийн их архи борлуулагддаг, гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг. Энэ өдрийг амар тайван баярлая гэсэн утгаар архидалтгүй баярлахыг уриалж байна. Мөн өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Open miс арга хэмжээг зохион байгуулна.

Монголын залуучуудын холбооны удирдлагуудын зүгээс архи асгах талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй, төлөвлөөгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10