Зеленский АНУ-ын хууль тогтоогчдод энгийн иргэд амь үрэгдэж буй дүрс бичлэгийг үзүүлжээ

2022-03-17 771 0

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт АНУ-ын хууль тогтоогчдод хандан цахимаар үг хэлэх үеэрээ энгийн иргэд амь үрэгдэж буй дүрс бичлэгийг үзүүлж, нэмэлт зэвсэг, хориг арга хэмжээ авахыг гуйлаа. Энэхүү шууд уриалгадаа тэрээр Сувдан эрэг болон 9-р сарын 11-ний халдлагын тухай дурсамжуудыг дурджээ.

Тэрээр “АНУ яг одоо бидэнд хэрэгтэй байна. Бид та нарыг илүү ихийг хийхийг уриалж байна” гэлээ.

Зеленский Украины дээгүүр НАТО-гийн нислэгийн хориотой бүс байгуулахыг шаардсан ч АНУ болон эвслийн удирдагчид НАТО-гийн нисгэгчдийг Оросуудтай шууд сөргөлдөөнд оруулахаас татгалзсан юм.  

Тэрээр мөн илүү их зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах нөөцийг хүсч, Бүгд найрамдахчууд болон ардчилсан намынхан илүү их хүлээж авсан хүсэлтийг тавьж, Оросын эсрэг “долоо хоног бүр” хориг арга хэмжээ авахыг хүсэв. Энэ үед Конгрессын гишүүд илт сэтгэл хөдлөлтэй байсан юм.

Ерөнхийлөгч Байден Украинд 800 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан бөгөөд АНУ Орост химийн болон биологийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлүүлэв. НАТО-гийн сайд нар Орос ойртож байгаа тул зүүн фронтын хамгаалалтыг сайжруулах талаар хэлэлцэхээр болсон байна.

Цэргийн хямралын дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Тодорхой буултад хүрч чадна гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путины хувьд дайн бол Оросын сэтгэлгээнд гүн гүнзгий үндэслэсэн үндэс угсаа, эзэнт гүрний тухай гэсэн юм. Тэрээр видео бичлэгтээ Украины дайныг АНУ-тай оршин тогтнож буй мөргөлдөөний нэг хэсэг гэж тодорхойлж, барууны талыг баримтлагч Оросуудыг “хогийн новш, урвагчид” хэмээн гутаасан байна.

Бусад шинэчлэлтүүд:

  • Украин Киев, Херсон хотын гадна талд сөрөг довтолгоонд бэлдэн Оросын цэргүүдэд ноцтой хохирол учруулах зорилготой өрөлт авав.
  • Украины хоёр дахь том хот болох Харьковыг дайн эхэлснээс хойш оросууд буудсаны улмаас наад зах нь 500 энгийн иргэн амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв. Лхагва гаригт хойд нутгийн Чернигов хотод талханд оочерлож байсан 10 гаруй хүн суманд өртөж амиа алдсан гэж мужийн захирагч мэдэгдэв.
  • Өнгөрсөн хориг арга хэмжээ нь Оросын олигархиудын асар их баялагт бага ч гэсэн сэв суулгасан. Засгийн газрууд тэднийг илүү шахахыг хичээж байна. 

Б.Бүжлхамаа www.nytimes.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16