Монголын залуучуудын холбооноос цэргийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа

2022-03-16 1013 0

Монголын залуучуудын холбооноос Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэхээ мэдэгдлээ.

Энэ үеэр архины шилэн дээр Эзэн Чингис хаан болон уул усныхаа зургийг тавихыг хориглох, оронд нь архины хор хөнөөлийг сурталчилдаг байх зэрэг зургаан чиглэлээр санал, санаачилга гарган ажиллана гэв.

Мөн баасан гараг бүр спорт заалын улсын хэмжээнд үнэ төлбөргүй болгох хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүсэлт хүргүүлж байгаа аж.

Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Цэнд-Аюуш: Архидалтгүй баяр гэсэн аяныг өрнүүлнэ. Жилийн 365 хоногоос Цэргийн баяраар хамгийн их архи борлуулагддаг гэх статистик бий. Энэ өдөр эрчүүд, залуучууд маань архигүй тэмдэглэх уриалгыг гаргаж байна.

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Гэрэлт-Од:

Архи ууж, зориг орохоороо дурласан эмэгтэй рүүгээ ярьдаг, хайр сэтгэлээ илчилдэг болчихсон байна. Монгол эрчүүд маань архигүйгээр зоригтой байхыг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06