Тамир, Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” УСК үзэгчдийн хүртээл болно

2022-03-15 600 0

2015 онд “Хайрын хүч” хандивын тоглолт хийж байсан Тамир болон Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино Гуравдугаар сарын 24-нд нээлтээ хийх гэж байна.

Хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014-2016 онд туулсан замнал болон хайрын түүхээ нийтэлж, үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан билээ.

Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Аполло фильмийн залуу найруулагч Ц.Анхбаяр ажилласан бөгөөд кино зохиолыг зохиолч, найруулагч МУСТА Л.Таванбаяр болон Ц.Анхбаяр нар хамтран бичсэн юм.

Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г.Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э.Батнямбуу, ерөнхий зураач МУСТА Ц.Хүрэлбаатар нар өмнө нь “37-р Точка”, “Маш Нууц”, “Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх” зэрэг шилдэг уран бүтээлд ажиллаж байсан.

“Үүрдийн хайр” УСК-оор Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж залуусын хайр дурлал, үнэнч, нандин сэтгэл зэргийг харуулахаар зорьж буй гэнэ.

Тус бүтээлийн гол дүрийг жүжигчин О.Амгаланбаатар, Б.Хунцэнгүүн нар бүтээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19