БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгууллаа

2022-03-10 1031 0

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Иргэдийн хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгууллаа. Сонгуульд 10 гаруй нэр дэвшигч оролцсон ч эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён болон сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёл нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн юм.

Өнөө өглөөний 04.20 цагийн байдлаар саналын хуудасны 98 хувийг тоолоход Юн Сок Ёл 48.6 хувийн саналаар илүүрхсэн нь тодорхой болсон. Харин эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён сонгогчдын 47.8 хувийн санал авчээ.

Эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён ялагдлаа хүлээн зөвшөөрч, дэмжигчдээсээ уучлалт гуйжээ. Харин консерватив үзэл баримтлалтай Юн “Энэ бол Өмнөд Солонгосын агуу ард түмний ялалт” хэмээгээд Үндсэн хууль, парламентат ёсоо дээдлэн, сөрөг хүчний намуудтай хамтран ажиллаж эв нэгдлийг бий болгохоо амлалаа.

Лхагва гарагт болсон санал хураалтын ирц өндөр байсан бөгөөд сонгуулийн насны дөрөв хүн тутмын гурав нь саналаа өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10