Цагдаагийн албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ

2020-03-07 618 0

Өнгөрөгч даваа гараг буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” золгүй тохиолдлоор амиа алдсан хэрэг гарсан. Энэ асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон  шалгалт явуулж, дүнг  2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Тус хуралдаанаар  Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарыг алба хаагчдадаа тавих өдөр тутмын хяналтаа сулруулсан, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд албан тушаал бууруулжээ. 

Галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг зөрчсөн тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батсуурийг албанаас дутагдлаар халж, холбогдох хэргийг нь АТГ-т хуулийн дагуу шалгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн хуралдаанаас алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган зааварчлах, мэргэжлийн удирдлагаар хангах, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй  зэрэг үндэслэлээр нийт 10 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага тооцсон байна.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий, аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь  биечлэн танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа юм байна.  

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18