Гавьяат Ж.Цэцгээ хүүгийнхээ хамтлагт “Камертон“ нэрийг өгч байжээ

2022-03-06 1018 0

Арван дөрөв, таван настай өсвөр насны дөрвөн хөвгүүн “Маамуу нааш ир“ дууг дуулж, нүцгэлэхээс эхлэн элдэв поозтой зураг авахуулан жинхэнэ оддын өвчнөөр өвчилж байсан үе бий. Хөгжим бүжгийн коллеж сургуулийнхаа нэрийг тахалдаг гэж тэдэнд бэлтгэлийн өрөө гаргаж өгсний салхивч завсраар дүүрэн захиа байдаг байсан гэдэг.

Тэд ингэж л хайрын захианд дарагдаж, охидын харцанд ээрэгдэж хэсэгтээ л ойворгон загнаж бас ойчиж явсан.
Хожмоо “Камертон“ хамтлагаас төрийн соёрхолт төрсөн нь Монголын түү­хэнд тодоор бичигдэж үлдэх содон үйл явдал болсон.

Хамтлагийн ахлагч Д.Болд “Хэн ч мэдээгүй хайр” дуугаа зохиочихоод ээждээ сонс­­гоход хамтлагтаа “Камертон” гэж нэр өгөхийг анх санал болгосон гэдэг.

Камертон гэдэг нь дэлхийн бүх хөгжмийн зэмсгийг хөглөдөг багаж, хамгийн цэвэр ля өнгөөр дуугардаг хөгжмийн хөглөгч зэмсэг аж.

Төрийн соёрхолт Д.Болдын ээжийг бид ДБЭТ-ын дуучин гавьяат жүжигчин Ж.Цэцгээ гэдгийг мэднэ. Насаараа сонгодог урлагийн төлөө зүтгэсэн ч нэг хүүгээ золгүй байдлаар алдаж, ослын улмаас хэвтэрт байх болсон ханиа асрах гээд түүний амьдралд гуниг зовлон их байсан гэдэг юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03