С.Эрдэнийн АН өнөөдөр ээлжит бус XIII их хурлаа хийж байна

2022-03-05 797 0

Ардчилсан намын ээлжит бус XIII их хурал өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Тус их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1,392 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ.

Хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлэхийг тус намаас мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06