Г.Занданшатар: Сарын 5 саяас дээш орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох нь зөв

2022-03-04 741 0

УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ орлогод суурилсан татварын бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ.

Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 5 саяас дээш, цаашлаад 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих юм” хэмээн ярилаа.

Эх сурвалж: МҮОНТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10