Орос-Украины яриа хэлэлцээ таван цаг орчим үргэлжлээд завсарлажээ

2022-03-01 973 0

Өчигдөр Беларусийн хилийн бүс нутагт зохион байгуулагдсан Украин-Оросын засгийн газрын яриа хэлэлцээ таван цаг орчим үргэлжлээд завсарлажээ.

Уулзалтын үеэр талууд зарим асуудлаар санал нэгдэж, төлөөлөгчид тус тусын засгийн газартайгаа зөвлөлдөхөөр буцацгаасан тухай Оросын албаны эх сурвалж мэдээллээ.

Гал зогсоох нь уулзалтын гол зорилго байсныг Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк уулзалтын дараа мэдэгджээ. Нэн тэргүүнд шийдэл олох шаардлагатай асуудлуудаа тодорхойлж чадсаныг тэр мөн энэ үеэр хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский талуудад тодорхой асуудлууд дээр санал нэгдэх боломж байгааг уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Дараагийн ээлжийн хэлэлцээ ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хилийн орчим зохион байгуулагдах болсныг тэр нэмж мэдээлжээ.

Украины төлөөлөгчдийг тус улсын батлан хамгаалахын сайд Алексей Резников, ОХУ-ын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Путиний зөвлөх Владимир Мединский ахлан уулзжээ.

Эх сурвалж: ТАСС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06