“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг E-MONGOLIA системээр бүртгэнэ

2022-02-28 1063 0

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг E-MONGOLIA системээр бүртгэнэ.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын зорилго оршдог.

2021-2022 оны хичээлийн жилийн хувьд E-Mongolia системээр 2022 оны Гуравдугаар сарын 01-10-ны хооронд цахимаар бүртгэл явагдана.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • 2022 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 18 нас хүрсэн байх
  • Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх
  • Нэгдүгээр курсын оюутан байх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10