АН: Украины эсрэг эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг эрс эсэргүүцэн буруушааж байна

2022-02-28 1038 0

Олон улсын Ардчилсан холбооны гишүүн Монголын Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, “Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.

ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм. Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10