Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор зоорь, граж, орон сууц зэрэг 195 объектыг битүүмжилжээ

2022-02-27 1130 0

Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор битүүмжлэгдсэн эд хөрөнгө дотор 44 үйлчилгээний объект 52.4 тэрбум төгрөг, 7 үйлдвэр 1.9 тэрбум төгрөг, 46 орон сууц 32 тэрбум төгрөг, 82 газар 26.6 тэрбум төгрөг, 4 зоорь 2.3 тэрбум төгрөг, 3 дуусаагүй барилга 656 сая төгрөг, 7 фермийн барилга 228 сая төгрөг, 6 гарааш 564 сая төгрөг гээд нийт 195 ширхэг үл хөдлөхийн барилга байна.

Мөн Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй нийт 16 хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явуулж байна. Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгааг мэдэгдсэн билээ. Харин Давж заалдах шатны шүүхэд нэг, хяналтын шатны шүүхэд зургаа буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байгаа аж. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процестт явж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10