Аз жаргалын цэцэрлэг

2020-03-05 785 0

Эрт цагт юм гэнэ. Хоёр эмэгтэй зэрэг айлын эхнэр болж, удалгүй ээж болцгоон олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэгтэй нар болжээ. Тэгээд өөрсдийн үр хүүхдийн сайн сайхны төлөө Бурхан багшид хандаж “Аз жаргалын цэцэрлэг”-т очих зам асуужээ. Бурхан багш тэгтэл хол орших нэг уулыг заан “Тэнд аз жаргалын цэцэрлэг бий. Гэхдээ тийшээ эхлээд энэ гуалин модыг өөрсдөө хүргэж чадвал араасаа хүүхдүүдээ авчирч тэнд амьдрахыг чинь зөвшөөрнө” гэжээ. Тэд зөв­шөөрч замдаа гарав. Явах зам хол, гуалин мод маш том бас хүнд байж. Хоёр ээж гуалингаа арай ядан чирч явав. Гэтэл нэг ээж байсхийгээд л “Бурхан минь. Энэ гуалинг минь жаахан ч гэсэн багасгаач дээ. Би арай л их зовж байна. Үгүй бол үр хүүхдүүдээс минь надад хэн нэгэн нь туслаг” гэж гуйх юм гэнэ. Тэр болгонд нь Бурхан багш гуалинг нь багасгаж өгсөөр байгаад удалгүй гуалин нь тэврээд явсан ч болох хэмжээнд очжээ. Харин нөгөө ээж нь үг дуугүй, огтхон ч гомдлолгүйгээр гуалингаа чирч явжээ. Гуалин чирсэн газраар тодоос тод зам гарч байв.
Эцэст нь хоёр ээж хүрэх газраа хүрчээ. Гэтэл “Аз жаргалын цэцэрлэг” байх уулын бэлд томоос том гүнзгий ангал байх юм гэнэ. Хоёр ээж яах учраа ололгүй хэсэг зогслоо. Тэгтэл том гуалингаа чирсээр ирсэн ээжид Бурхан багш ингэж хэлжээ.
“Чи төдийгөөс өдий хүртэл нэг ч зовлон тоочилгүй өөрийн үүрэх бүхнээ энэ хүртэл үүрч ирлээ. Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч, зөв явна гэдэг хойшдын үр удамдаа хийх хамгийн том буян юм. Чиний гаргасан зөв жимээр тэд ч бас зөв явж, зөв амьдраад эцэст нь энэ “Аз жаргалын цэцэрлэг”-т хүрч ирнэ гэж хэлээд үүрч ирсэн гуалин модыг нь том ангал дээр тэгнүүлж тавин гарах гүүр хийж өгчээ. Ингээд ээжийнхээ гуалин чирсэн мөрөөр явсаар хүүхдүүд нь ч мөн “Аз жаргалын цэцэрлэг”-т ирж чаджээ.
Харин замын турш зовлон тоочин, гомдол мэдүүлж явсан ээж ангалын наана гацжээ. Хүүхдүүд нь ээжийгээ ололгүй төөрч будилан өөр өөр замаар явцгаажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Энхжаргалан: Наадмаас өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлнэ, хиймэл бороо оруулж туршиж үзнэ

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөл “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”

2025-03-24

“Кадабомб Оками” нэртэй гөлөг 19.7 тэрбум төгрөгөөр зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй нохой болов

АНУ-д ердөө найман сартай, 75 кг жинтэй “Кадабомб Оками” нэртэй гөлөг 5.7 сая ам.доллараар буюу ойро

2025-03-24

Өнөөдөр “Дэлхийн аз жаргалын өдөр”

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон, улс орон бүр боловсрол

2025-03-20