Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллав

2022-02-24 1031 0

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 12 агентлагт ажиллаж эхэллээ. Өнөөдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллав.  Энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомж, төрийн бодлогыг байгууллагын чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэлээ. Мөн тус хорооноос өнгөрсөн онд уламжилсан санал, дүгнэлтийн биелэлттэй танилцсан юм.  

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тайлан мэдээллээс дурдвал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, төрийн бодлогын байгууллагын чиг үүргийн хүрээнд хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулжээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 23 хорооны иргэд болон сувилахуйн сургуулийн оюутнуудад хийсэн дээрх арга хэмжээний хүрээнд хүйсийн хамааралтай хүчирхийллийг бууруулахад охид, эмэгтэйчүүд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэгийг олгосон байна. 

Харин тус хорооноос өгсөн зөвлөмжийн хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч болон хүүхэд зохицуулагч нарт цахим сургалт олгожээ. 

Мөн  “Дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг 20 орчим сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулсан байна.
Хүний хөгжлийн хороо ирэх долоо хоногт Нийгмийн бодлогын хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө, тус хорооноос өгсөн санал зөвлөмжийн биелэлтэй танилцана.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10